• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах талаар талууд зөвшилцөх хэрэгтэй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-17 09:48:18
Японд айлчилж байгаа Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 16-нд Токиод хэлэхдээ, энэ удаа Азид айлчилсан маань талуудтай Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах аргын талаар зөвшилцөхийн төлөө юм гэжээ.

Тиллерсон мөн өдөр Токиод Японы гадаад хэргийн сайд Фумио Кисидагийн хамт сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, Америкийн тал өнгөрсөн 20 жилд БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох гэсэн дипломат хүчин чармайлтууд бүгд ялагдсан гэжээ. Тэр бас хэлэхдээ, БНАСАУ-ын заналхийллийг зохицуулахын тулд Америк, Япон, БНСУ гурван тал нягт хамтран ажиллах явдал туйлын чухал болж байна гэжээ.  

Фумио Кишида хэлэхдээ, БНАСАУ цөмийн зэвсэг болон пуужин судлан үйлдэхийг яасан ч хүлцэхгүй, Япон, Америк, БНСУ гурван тал өдөөлт хийхгүй байж, аюулгүй зөвлөлийн холбогдох тогтоолыг чанга журамлан сахихыг санал нэгтэй шаардаж байна гэжээ. Тэр бас хэлэхдээ, Америк БНАСАУ-д авах бодлогодоо зохицуулалт хийх тохиолдолд Япон, Америк хоёр тал хэлэлцээгээр дамжуулан БНАСАУ-д авах бодлогоо зохицуулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зөвшөөрч, Солонгосын цөмийн асуудлаар нэгдмэл байр суурь баримталж байна гэжээ.

Тиллерсон 15-нд төрийн нарийн бичгийн даргын тушаалд орсноосоо хойших Зүүн Азид хийх анхны айлчлалаа эхлүүллээ. Дараа нь тэрээр БНСУ болон Хятадад айлчлах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе