• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Батлан хамгаалахын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай тогтоол батлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 15:40:32

Европын парламент 16-нд тогтоол баталж, улс төрийн эрэл хүсэл гаргаж, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг гишүүн орнуудад хандан уриаллаа.

Европын парламент мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, "Ромын гэрээ"-нд гарын үсэг зурсан 60 жилийн ойг тэмдэглэх энэ үеэр, тогтоол нь Европын парламентын Батлан хамгаалахын асуудлаарх байр суурийг тодорхойлж, өнөөгийн "Лиссабоны гэрээ"-ний хүрээнд Европын батлан хамгаалахын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг судлан хэлэлцэх болсныг харуулж байна гэж тэмдэглэжээ.

Мөн өдөр Европын парламент дэмжсэн 360, татгалзсан 212 , түдгэлзсэн 48 саналын дүнгээр энэхүү тогтоолын төслийг баталжээ.

Тогтоолд Европын батлан хамгаалахын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд юуны өмнө гишүүн орнуудын улс төрийн эрэл хүслээс тогтоогдох ёстой, харин тогтолцооны зохицуулалт дээр байх биш, учир нь "Лиссабоны гэрээ" нь Европын холбооны Батлан хамгаалах бодлогод хуулийн үндэс суурийг тавьж өгсөн юм гэж онцолжээ.
  
Их Британи "Европын холбоо"-ноос гарсны дараа, Европын холбоо болон Их Британи ирээдүйд армийн салбарын харилцааг тунгаан бололцох шаардлагатай гэж тогтоолд бас онцолжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе