• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад-АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил"-ийн арга хэмжээний нээлт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 16:55:36

2017 оны "Хятад-АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил"-ийн арга хэмжээний нээлт 3-р сарын 16-нд Филиппиний Манила хотод боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баярын захиа илгээж, Хятадын зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян нээлтийн ёслол дээр баярын захиаг уншиж, баяр хүргэсэн байна.

Ван Ян хэлэхдээ, Хятад-АСЕАН бол найрсаг хөрш бөгөөд олон жилийн турш, хоёр талын ард түмэн нягт хэлхээ холбоотой байсаар ирсэн юм. Хятад-АСЕАН нь хилийн чанад дахь хамгийн том аялал жуулчлалын газар, эх үүсвэр газрын хувьд, Хятад-АСЕАН-ы улс хооронд ирж буцах 2700 гаруй нислэгийг долоо хоног бүр хийж байна. Мөн аялал жуулчлалын хамтын ажиллагааны жилийн арга хэмжээг зохион явуулж байгаа нь 2016 оны 9-р сард Хятад-АСЕАН-ы удирдагчдын хурлын чухал үр дүн бөгөөд Хятад-АСЕАН-ы орнуудын амжилттай хамтран ажилласан баярт үйл хэрэг юм гэжээ.

Филиппиний аялал жуулчлалын сайд Ванда Тео нээлтийн ёслолд оролцсон бөгөөд Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн илгээсэн баярын захиаг уншин дуулгажээ. Ванда Тео баярын үгэндээ, АСЕАН байгуулагдсан 50 гаруй жилийн турш, эдийн засаг нийгмийн хөгжил асар их ололт амжилтад хүрч, дэд бүтцийн түншлэл байнга эрчимжсэн бөгөөд АСЕАН нь аялал жуулчлалын чухал газар болсны хувьд хүмүүсийн хэлхээ холбоог улмаар ахиулсан байна. Өнөөдөр Хятад-АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны жилийн арга хэмжээг бид хамтдаа тэмдэглэж байна. Хоёр талын аялал жуулчлалын салбар хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад-АСЕАН-ы түншлэлийн харилцааны хөгжлийг урагш ахиулахыг хүсэж байна гэжээ.

Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Ли Жиньзао нээлтийг даргалж, Хятад, Филиппин, АСЕАН-ы Аялал жуулчлалын салбарын албаны хүн, олон салбарын төлөөлөл нийт 1000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе