• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОУВС-гийн Франц дахь хэрэг эрхлэх газар дэлбэрэлтийн хэрэг гарчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-17 10:30:46

Синьхуа Агентлагийн мэдээ, Францын хэвлэл мэдээлэл мэдээлэхдээ, Олон Улсын Валютын Сангийн Байгууллагаас Францад суугаа хэрэг эхлэх газарт 16-ны үдээс өмнө шуудан илгээмжийн дэлбэрэлтийн хэрэг гарч, одоогийн байдлаар нэг хүн шархаджээ.

Парисын цагдаагийн газрын дарга Майкл Рикардо хэргийн газарт хэвлэл мэдээлэлд хандан хэлэхдээ, Олон Улсын Валютын Сангийн Байгууллагаас Францад суугаа хэрэг эхлэх газрын нэг ажилтан мөн энэ өдрийн үдээс өмнө нэг шуудан илгээмжийг задлах үед дэлбэрэлт болж, нүүр болон гар нь шархадсан боловч амь насны аюулгүй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, дэлбэрэлтийн дуу их боловч, гэр байшин нурж эвдэрсэнгүй. Цагдаа одоо шалган байцааж байна гэжээ. Гэвч өнөөг хүртэл, цагдаа хэргийн шинж чанарын талаар илэрхийлсэнгүй. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе