• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян, Родриго Дютерте нар баярын захиа илгээжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 10:56:06

2017 оны "Хятад-АСЕАН-ны аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил"-ийн арга хэмжээний нээлт 3-р сарын 16-нд Филиппиний Манила хотод болсон бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дютерте нар тус тус баярын захиа ирүүлжээ.

Ли Кэчян баярын захиандаа "Хятад болон АСЕАН-ы орнууд уул усаараа залгалдаа биш бол тэнгис алгасан хөршилж, ижил төстэй хүмүүнлэг соёл, садан төрлийн хэлхээ холбоо, өнө удаан найрамдалт солилцоотой байж ирсэн. Хятад улс АСЕАН-ыг эргэн тойрны дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон, бүс нутгийн хамтын ажиллагаанд гол чухал байр суурийг эзлэхийг дэмжих бөгөөд харилцан хүндэтгэсэн, ойлгосон, итгэлцсэн, дэмжсэн байх үндсэн дээр үргэлжлэн нийтлэг ойлголтоо тэлж, хөгжлийн боломжоо хуваалцахаар дамжин Хятад-АСЕАН-ны хувь заяаны улам нягт нэгдмэл цогцыг байгуулж, бүс нутаг, тэрчлэн даян дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна. Аялал жуулчлал бол Хятад АСЕАН-ы хүмүүнлэгийн солилцоо болон хамтын ажиллагааны чухал агуулга төдийгүй, хоёр талын иргэдийн харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатган, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах чухал салбар юм. Хятад улс нэгэнт АСЕАН-ы орнуудын жуулчдын хамгийн том эх үүсвэр орон болсон. Тиймээс АСЕАН байгуулагдсаны 50 жилийн ойг ашиглан, "Хятад-АСЕАН-ы аялал жуулчлалын жил"-ын арга хэмжээг хамтаар сайтар зохион байгуулж, шинэ цаг эрин дэх Хятад-АСЕАН-ы харилцааг улам өндөр түвшинд гаргахын тулд хичээн зүтгэхэд бэлэн" гэв.

Родриго Дютерте "өнгөрсөн жил АСЕАН-Хятад яриа зөвшилцлийн харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бол хоёр талын харилцаа нь олон нийтээс талархал хүлээж, хамтаар хөгжлийн төлөө хүч нэгтэн зүтгэж, алс хэтийн аугаа их хүсэл зорилтыг биелүүлэх тодорхой боломжийг гаргасан юм. АСЕАН-Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, багтаамжтай, тогтвортой хөгжсөн хамтын ажиллагаагаар улс орнуудын харилцааг улам нягтруулж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтийг ахиулахыг хүсэж байна" гэжээ.  

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе