• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эмчилгээ, тэтгэвэр, боловсрол, соёл, спортын салбар дахь хөрөнгө оруулалтаа чөлөөтэй болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 16:20:05

Хятадын засгийн газрын саяхан албан тоот нийтэлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, хөрөнгө санхүүжилт, газрын татвар хураамж зэрэг олон талын бодлогыг хэрэгжүүлж, эмчилгээ, тэтгэвэр, боловсрол, соёл, спортын салбар дахь хөрөнгө оруулалт зэрэг нийгмийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгоно гэжээ. Энэ албан тоот ямар агуулгатай болох, энэ нь дээрх салбаруудад хир их боломж нөхцөл олгох бол ?

Хятадын Төрийн Зөвлөлийн Тамгын Газар саяхан нийтэлсэн "Нийгэм нийтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг цаашид идэвхжүүлэх тухай санал"-д хэлэхдээ, эмчилгээ, тэтгэвэр, боловсрол, соёл, спорт зэрэг 5 салбарт иргэдийн мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг урамшуулж идэвхжүүлнэ гэжээ. Уг албан тоотод үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өргөжүүлж, хөрөнгө мөнгө санхүүжүүлэх арга замыг чөлөөтэй болгон, газрын татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэн, шинэчлэлийг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг хянан шалгах зэрэг 5 агуулгыг хамарсан 37 тодорхой заалттай юм байна.

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн санхүү эдийн засгийн сургуулийн орлогч захирал Шя Жэчан хэлэхдээ, Нийгэм нийтийн салбар дахь хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тухай санал" нь тогтолцооноос шалтгаалсан өртгийг багасгаж, олон нийтийн үйлчилгээний салбарыг үндсэн болон энгийн гэх хоёр төрөлд хуваан үзэж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц дахь дутагдлыг нөхөж, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, нийгмийн үйлчилгээний салбар дахь хөрөнгө мөнгөний эргэлт удаан, хөрөнгө оруулалт үр ашиг багатай тул тогтолцооноос болсон зардал, өртгийг бууруулах ажлыг сайн хийхгүй бол хөрөнгө оруулалтыг татахад хэцүү юм. Орлогын төвшин өсөхийн хирээр хүмүүсийн хэрэглээний хуваарилалт өөрчлөгдөж, биет бус хэрэглээ улам илүү нэмэгдэж байгаа ч энэ салбар дахь хөрөнгө оруулалт бага байж хэрэгцээг хангаж чадахгүй байна. Засгийн газраас олон нийтийн үйлчилгээний үндсэн салбарыг дэмжиж, энгийн үйлчилгээний салбарыг зах зээлтэй уялдуулах нь хөрөнгө санхүүжилтийн орчныг бий болгож, хөрөнгө оруулалтыг татахад ашигтай юм гэжээ.   

Статистикийн үндэсний газрын тоо баримтын дагуу, 2016 онд Хятад улсын боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн ажил, соёл спорт зэрэг салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нь бүхий л нийгмийн салбарын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтад зөвхөн 38.3 хувийг эзэлж, үндэсний хэмжээн дэх хувийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээнээс 20 гаруй нэгжээр бага үзүүлэлт тогтоосон нь уг салбар дахь хувийн хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэх нөөц боломж ихтэй гэдгийг харуулж байна.

Соёлын салбараар жишээлэхэд, тус салбарын шинэлэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг дэмжиж, оюуны өмчийн эрхээрээ хувьцаа тооцон эзэмших зэрэг хөрөнгө оруулж, компани байгуулан, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй оюуны өмчийн эрхээ ашиглан хөрөнгө босгохыг дэмжинэ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн хуучин орон байр, агуулах зэргээ соёлын шинэлэг бүтээгдэхүүний парк, бие бялдаржуулах юм уу амралт цэнгүүний газар болгон засаж өөрчлөхийг дэмжинэ хэмээн "санал"-д заасан бол эрүүл мэнд, эмчилгээний салбарт эмч нарт мэргэжлийн зөвшөөрөл олгож бүртгэх аргыг өөрчлөн, цахим бүртгэлийн тогтолцоог байгуулахын зэрэгцээ, нийгэм нийтийн хөрөнгө "засгийн газар болон нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагаа буюу РРР хэв загвар"-аар салбаруудын бүтээн байгуулалт болон эрхлэлтэд оролцохыг дэмжинэ хэмээн тодорхойлсон байдаг.

Спортын салбарынхны үзэж байгаагаар, энэхүү "санал"-д "сургуулийн сул орон байрыг нэгдэлтэй ашиглах төсөл болон хотын марафон гүйлтийн тэмцээний удирдамж зэргийг боловсруулна" гэсэн нь хувийн хэвшлийн хөрөнгийг татахад ихээхэн ашигтай юм байна.

"Жишээ нь гэхэд нэг удаагийн Марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахад аюулгүйн хамгаалалтын ажилд хэчнээн хүн ажиллуулах, эсвэл төлбөр хураамж нь ямар стандарттай байх зэрэг нь одоохондоо бүгд тодорхой бус байсаар байна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд чухам хэдий их хэмжээний хөрөнгө оруулах, тэмцээний өөрийн өртөг нь хэдий байх зэрэгт урьдчилсан тооцоо хийхийн аргагүй болдог. Тэгээд уралдаан тэмцээний урьдчилсан аюулгүйн хамгаалалтын ажлыг журамжуулна хэмээн "санал"-д дурдсанаар дараа нь энэ тухай иж бүрэн бодит арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх юм бол бүхий л ажил төрлийн салбарт ихээхэн тус дэм болох болно" гэжээ.

Нэлээд урт хугацаанд хөрөнгийн босголтын арга зам нь явцуу, барьцааны зээл авахад хэцүү зэрэг нь нийгмийн хөрөнгө эрүүл мэнд, эмчилгээ, тэтгэвэр зэрэг салбарт орохыг хязгаарлаж саад болсоор ирсэн. Үүнд чиглүүлсэн "санал"-д "банк санхүүгийн байгууллага нэгжүүд хууль дүрмийн дагуу, эрсдэлийг тогтоон барьж болох нөхцөлд, нийгмийн олон салбарын аж ахуйн нэгжүүдэд ашигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зээлээ хариулж төлөх хугацаа болон хүүг зүй зохистой тогтоох хэрэгтэй. Үүний зэрэгцээ, бондын тухай тусгай удирдамж, арилжааны банкны барьцааны ажил төрлийн удирдамж зэргийг судалж, орон нутгууд ажил төрлийн салбарын эрсдэлийн нөхөн олговрын санг байгуулан, тухайн салбарын хөгжлийн итгэл зоригийг нэмэгдүүлэх хэрэгтэй" хэмээн тодорхой заасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе