• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжаанд хилээр нэвтрүүлэх автомат гарц ажиллуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-17 16:39:38

Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны хилээр нэвтрүүлэх анхны автомат гарцын системийг саяхан Хятад Казахстаны хамтын ажиллагааны төвд албан ёсоор ашиглаж эхэлсэн бол Хятадын жуулчид паспорт болон хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичиг баримттай л байх юм бол 10 секундэд л шууд хилээр нэвтрэх боломжтой болжээ.

Уг автомат систем нь хурууны хээ таних, электрон чип унших, хүний хөрөг зургийг авах, түргэн шуурхай сканардах, олон эх үүсвэрээр шалгах зэрэг хүчин чадавхтай байж, зорчигчдын хилээр нэвтрэх үеийн шалгалт байцаалтын цагийг гуравны хоёр хувиар хэмнэж, боомтоор нэвтрэх ачааллын дорвитой буруулах юм байна.

Хятад Казахстаны хамтын ажиллагааны төв бол олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан эдийн засаг худалдааны анхны төв болж, 2012 оны 4-р сард хаалттай эрхлэлт хийж эхэлснээр Хятадын баруун нутгийн хамгийн том татваргүй чөлөөт худалдааны бүс болж, 2016 оны аялал жуулчлалын оргил үеүдэд л гэхэд өдөрт давхацсан тоогоор 20 мянган гаруй хүн зорчиж, бүтэн жилд давхацсан тоогоор 5 сая 430 мянган хүн зорчсон юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе