• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Пол Кагаме нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 15:15:44

17-нд Ардын их хурлын ордонд, дарга Ши Жиньпин Руанда улсын ерөнхийлөгч Пол Кагаметэй хэлэлцээ хийж, хоёр орны төрийн тэргүүн Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулганы Йоханнесбургийн дээд уулзалтын амжилттай тохиролцоог хэрэгжүүлэн, хамтын ажиллагааны хэлбэрийг идэвхтэй шинэчилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар идэвхжүүлэн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх талаар санал нэгдлээ.

Ши Жиньпин, өдгөө Хятад Руандагийн хамтын ажиллагаанд хөгжлийн сайхан боломж тохиож байна. Хоёр талаараа улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбарын харилцаа холбоогоо эрчимжүүлж, төр засгийн жолоог залах туршлагаа солилцож, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулах шаардлагатай байна гэжээ.

Пол Кагаме, Руанда улс Хятад орны зүгээс Африкт урт хугацаагаар найрсаг бодлого хэрэгжүүлж байгааг үнэлэн сайшааж байгаа бөгөөд Африктай харилцаа хөгжүүлэхдээ эрх тэгш, харилцан хүндэтгэх, үзэл ухамсрын ялгаагаар хязгаарлахгүй бодлого баримтлан, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулганы Йоханнесбургийн дээд уулзалтын амжилттай тохиролцооны хүрээнд Руанда, Хятад болон Африк, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлж байгааг өндрөөр үнэлж байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе