• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дани улс "төрийн хэрэгт оролцсон" Чой Сүн Силийн охиныг шилжүүлэн өгнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 17:38:21
17-нд, Дани улсын Прокурорын дарга мэдэгдэл гаргаж, Өмнөд Солонгосын "төрийн хэрэгт оролцсон" хэргийн гол хүн Чой Сүн Силийн охиныг өөрийн орных нь шүүхэд шилжүүлэн өгнө гэжээ.

Дани улсын Прокурорын тамгын газрын мэдэгдэлд, Дани улсын зүгээс Чой Сүн Силийн охины холбогдсон хэргийн тухай материалыг нарийн шалгалаа. Энэ охиныг шилжүүлэн өгөх нь "Данийн шилжүүлэх хууль"-д нийцэж байна. Харин охины зүгээс 3 хоногийн дотор багтаан Данийн шүүхэд хандан гомдол гаргаж болно гэжээ.

Өмнөд Солонгосын "төрийн хэрэгт оролцсон" хэргийн гол хүн Чой Сүн Силийн охин энэ жил 20 настай, тэрээр эх нь ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ойр дотно байдгийг ашиглан өөрийн орны нэртэй их сургууль Эвха хэмээх охидын сургуульд суралцаж байсан ба мөн сургуулийн талаас түүнд онцгой халамж хүртээж байжээ.

Энэ охиныг энэ жилийн 1-р сарын 1-ний орой Данийн умард нутгийн Ольбург хотын цагдаа хууль бусаар оршин сууж байсан хэмээн баривчилж, маргааш нь түүнийг саатуулснаа зарлажээ. Өмнөд Солонгосын засгийн газар шилжүүлэн авчрах өргөдөл гаргасан боловч Дани улс холбогдсон хэргийн материалыг нарийн шалгах шаардлагатай хэмжээ саатуулах хугацааг 2 удаа сунгасан юм.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе