• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ оны гол ажлыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 16:17:34

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр Бээжинд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг удирдан хуралдуулж, "Засгийн газрын ажлын тайлан"-гийн үүрэг хариуцлагыг хүлээлгэн, бүтэн жилийн ажлаа хуваарилсан байна. Тус хурлаар "Засгийн газрын ажлын тайлан"-гийн дагуу энэ жилийн засгийн газрын 11 асуудлын 56 гол зорилтыг тодорхойлсон байна.

"Засгийн газрын ажлын тайлан"-д энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилго үүргийг тодорхойлсон бөгөөд энэ нь мөн засгийн газраас ард түмэндээ хийсэн амлалт болох юм. Энэ удаагийн хурлаар гол нь 11 асуудлын 56 гол зорилтыг биелүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлж, шаардлага тавьжээ, Тухайлбал:

Юуны өмнө эдийн засгийг тогтвортой байлгаж, сайжруулах хандлагыг бэхжүүлэн өргөтгөнө.

Хоёрт, гол чухал өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ.

Гуравт, татвар хураамжийг бууруулах бодлогыг даруй хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон арга замаар аж ахуйн нэгж, ялангуяа жижиг аж ахуйн нэгжийн дараасыг хөнгөлнө.

Дөрөвт, бүтээлч хөдөлгөх хүчийг хөгжүүлэх стратегийг гүнзгий хэрэгжүүлж, Хятадад үйлдвэрлэх чанарын түвшнийг дээшлүүлнэ.

Тавд, иргэдийн амьдралтай холбогдсон сул талыг шийдвэрлэхийн тулд иргэдийн амьдралыг баталгаажуулан сайжруулах арга бодлогыг даруй хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах үүргээ биелүүлнэ.

Холбогдох салбарууд нарийн хуваарилсан ажлаа хүлээн авч, товлосон хугацаандаа гүйцэтгэх хэрэгтэй гэж тус хурал шаардав. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе