• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь аж ахуйн нэгжийн төлөөлөл байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-18 16:08:01
Сурвалжлагч 18-нд Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн газраас мэдээлснээр, 2017 оны Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын хуралд 50 улс орон газар нутгийн 1727 төлөөлөгч оролцох болно. Тэдний 1266 нь аж ахуйн нэгжийн төлөөлөл байж, энэ нь нийт хуралд оролцогсдын 70 хувийг эзэлж байна.

2017 оны Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын хурал 23-26-нд Хайнань мужийн Бө Ао-д "Даяаршил болон чөлөөт худалдааны ирээдүйд шууд хандах нь" уриан дор болно. Сүүлийн жилүүдэд даяаршлын эсрэг үзэл ойлголт газар авч байгаа байдалд чиглүүлэн энэ удаагийн чуулган уулзалт хурлаар зөв бурууг шүүн ярилцаж, зөв мэдээлэл өгч, улам багтаамжтай даяаршлыг дэмжих болно. Ийм учраас энэ оны хурал нь дэлхийн аж ахуйн нэгжүүдийн анхаарлын төвд орж байгаа юм. Танилцуулсныг үзвэл, энэ оны хуралд нийт 1727 төлөөлөгч оролцох бөгөөд үүнээс 299 засгийн газрын төлөөлөгч, 162 эрдэмтэн судлаачид, 1266 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөлд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 32-ынх нь ерөнхий захирал оролцох юм байна. Үүнээс гадна 31 улс орон газар нутгийн 195 хэвлэл мэдээллийн 1000 гаруй сэтгүүлчид оролцох ажээ.

Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын 2017 оны хурал даяаршил, эдийн засгийн өсөлт, өөрчлөлт шинэчлэлт, шинэ эдийн засаг зэрэг 42 салбар форум, 12 хаалттай хэлэлцүүлэг өрнүүлж, макро эдийн засаг, бүсчилсэн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн өөрчлөлт, техникийн шинэчлэл, улс төр аюулгүй байдал, нийгэм иргэдийн амьжиргаа зэрэг салбарыг хамарсан сэдвээр ярилцах болно. Тус хурал нь бас нэг бүс нэг замын байгуулалт, хуваалцах эдийн засаг, гар урчууд зэрэг халуун сэдвээр ярилцах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе