• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп НАТО-г дэмжихээ дахин нотоллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-18 16:13:15
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 17-нд НАТО-г тууштай дэмжих байр сууриа дахин нотолж, үүний зэрэгцээ Герман зэрэг НАТО-гийн холбоотон орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж, худалдааны шударга байдлыг цохон тэмдэглэлээ.

Трамп мөн өдөр Америкт айлчилж байгаа Германы Канцлер Ангела Меркельтэй хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, би Меркельд НАТО-г хэлбэрэлтгүй дэмжих байр сууриа илэрхийлсэн. Бас НАТО-гийн холбоотон орнууд батлан хамгаалалтын зардлаа даахыг уриаллаа гэжээ. Трамп хэлэхдээ, НАТО-гийн холбоотон орнуудын нэлээд хэсэг нь өнгөрсөн хугацаанд зардал мөнгө гаргаж байгаагүй. Энэ нь Америкийн хувьд авч хэлбэл шударга бус юм гэжээ.

Меркель хэлэхдээ, Германы Батлан хамгаалах зардал 2016 онд 8 хувиар нэмэгдсэн, 2024 онд Батлан хамгаалах зардлыг ДНБ-ын 2 хувьд хүргэх зорилтыг биелүүлэх болно гэжээ.

Худалдааны талаар Трамп чөлөөт худалдааг дэмжиж байгаагаа илэрхийлж, Америкийн ашиг сонирхлыг тэргүүн байранд тавина гэж байгаа нь ганцаардуулах үзэл биш хэмээн илэрхийллээ. Мөн тэрээр дэлхийн худалдааны явцад Америк шударга бус байдалтай тулгарч байна. Худалдааны бодлогод шударга байдлыг улам чухалчлах ёстой. Америк, Герман хоёр орон сайн сайхан худалдааны харилцаатай хэмээн онцлон тэмдэглэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе