• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 16:04:47
Орон нутгийн цагаар 3-р сарын 17-нд, НҮБ-ын аюулгүйн зөвлөл 15 дэмжсэн саналаар Афганистаны асуудлаарх 2344 тоот тогтоолыг баталж, Афганистан туслах нийтлэг ойлголтоо нягтруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Мөн "нэг бүс нэг зам" байгуулалт зэрэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, уг байгуулалтад аюулгүйн баталгааны орчин хангаж, бодлогын стратегийн уялдаа холбоог хөгжүүлэн, дэд бүтцийн түншлэлийн ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжихийг талуудаас шаарджээ. Хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, Афганистан тэрчлэн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг үр ашигтай дэмжихийг тогтоолд бас онцолжээ.
  
Тогтоолыг баталсны дараа, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-и хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, энэ оны 1-р сард, дарга Ши Жиньпин Женев дэх НҮБ-ын төв байранд чухал илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай үзэл ухагдахууныг гүнзгий тодорхойлолж, дэлхийн хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг дэмжих тухай Хятадын талын төслийг дэвшүүлсэн юм. Энэ удаагийн аюулгүйн зөвлөлийн баталсан 2344 тоот тогтоол нь анх удаагаа "хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах" чухал ухагдахууныг дурдсан байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг тусгаж, Хятадын үзэл ухагдахуун, Хятадын төсөл нь дэлхийн засаглалд чухал хувь нэмэр үзүүлж буйг онцоллоо. Гишүүн орнуудын аюулгүйн зөвлөлийн тогтоолын шаардлагын дагуу, "нэг бүс нэг зам" байгуулалтад идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ. \
Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе