• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Филиппиний Ерөнхийлөгч Ван Янтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-18 16:06:22

3-р сарын 17-нд Давао хотод Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Филиппинд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Янтай уулзсан байна.

Родриго Дутерте: Филиппин Хятадын харилцаа улмаар нягтарч, хоёр орны харилцааны өнөөгийн байдалд би сэтгэл хангалуун байна. Хятадын талын Филиппинд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Хятадын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг цаашид хамгаалан хөгжүүлэхэд Филиппин бэлэн байна гэжээ.

Ван Ян: Хятад, Филиппин хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байж, асар их нөөцтэй юм. Филиппиний талтай хамтдаа хүчин зүтгэж, хамтын ажиллагааны агуулгыг цаашид баяжуулан, хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлж, яриа хэлэлцээгээр өмнөд Хятадын тэнгисийн асуудлаа зохицуулж, хоёр орны харилцааны сайн сайхан хөгжлийг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе