• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 15:32:45
19-нд Ардын Их Хурлын Ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзав.

Ши Жиньпин. Одоо Хятад Америкийн харилцаа хөгжлийн чухал боломжид тохиож байна. Миний бие ерөнхийлөгч Дональд Трамптэй хэлхээ холбоогоо сайтар хадгалсан хэвээр байгааа. Хятад, Америк хоёр орон хамтын ажиллагааны сайн түнш болох бүрэн боломжтой хэмээн бид үзсэн. Хоёр тал зөвхөн хамгийн том нийтлэг эрх ашгаа баримталбал Хятад Америкийн харилцааны хөгжил зөв гольдролд орох юм. Миний бие Дональд Трамп ерөнхийлөгчтэй тохиролцсон нийтлэг ойлголт, үзэл санааны дагуу, хоёр тал дээд давхарга, олон зэрэглэлийн харилцаагаа эрчимжүүлж, хоёр талт, бүс нутаг, бүх дэлхийн хэмжээний олон салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулан хянаж, Хятад, Америкийн харилцааг шинэ гараанаас, эрүүл тогтвортойгоор хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Хятад Америкийн харилцаа нь хоёр орон, бүх дэлхийд чухал юм. Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хамаагүй их юм. Хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт мөн. Алс хэтийн болон стратегийн өнцгөөс Хятад, Америкийн харилцааг харж, хамтын ажиллагааны салбараа өргөжүүлж, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.

Дональд Трампын мэндчилгээг Рекс Тиллерсон Ши Жиньпин даргад уламжлаад: Ши Жиньпин даргатай утсаар ярьсан явдлыг Дональд Трамп ерөнхийлөгч их чухалчилж, хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг түргэн зохион байгуулахыг хүсэж байгаа бөгөөд боломжтой үедээ Хятадад айлчилж, Америк Хятадын харилцааны ирэх 50 жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлно гэсэн. Мөргөлдөж сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллах замаар хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу, Америк Хятадын харилцааг хөгжүүлж, Америк, Хятадын харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлж, Америк Хятадын уялдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэж буй өрсөлдөөн сорилтыг хамт даван туулахад Америкийн тал бэлэн байна гэжээ.

Дональд Трамп ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлж, Хятадад айлчлахыг урьж байгааг улажлахыг Ши Жиньпин, Рекс Тиллерсонд хүссэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе