• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 15:33:43
Германы Баден-Баденд Их хорийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчдийн хуралд оролцож буй Хятадын Сангийн сайд Шяо Жие, 18-нд Америкийн Сангийн сайд Steven Mnuchin-тай хэлэлцээ хийв. Хоёр тал, Хятад, Америк эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Хоёр тал: Эдийн засгийн хамтын ажиллагаа нь Хятад Америк хоёр орон төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Хятад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ маш том учир хялбар олдоогүй энэ үр дүнгээ нандигнах ёстой гэжээ.

Хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгаа хэвээр хадгалахын зэрэгцээ улам үр ашигтай, улам бодитой болгохыг хоёр тал зөвшөөрөв.

Энэ бол Хятад, Америк хоёр орны Сангийн шинэ сайд нарын зохион байгуулсан анхны уулзалт юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе