• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэт даврагч этгээд байсан гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 16:03:28
18-нд болсон хэвлэлийн бага хуралд, Парисын прокурор Франсуа Морин: Мөн өдөр Парисын 93-р дүүрэг болон Orly онгоцны буудалд цагдаа болон жижүүрлэж байсан цэрэгт халдсан эрэгтэй 2011-2012 онд шоронд хоригдож байсан, хэт даврагч этгээд байсан гэжээ.

Орон нутгийн цагаар 18-ны өглөөний 8 цаг 22 минутад, тэр этгээд бензин савласан цүнх үүрч, Парисын Orly онгоцны буудлын өмнөд зогсоолд жижүүрлэж байсан эмэгтэй цэрэгт халдан, түүний зэвсгийг булаах гэж оролдох үед эмэгтэй цэрэг түүнийг буудан хороосон байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, тэрхүү этгээд Orly онгоцны буудалд очихоос өмнө буюу 6 цаг 55 минутын орчимд, Парисын 93-р дүүрэгт машныг нь зогсоож шалгахыг шаардсан цагдаа руу гал нээж, цагдааг шархдуулсан байна.

18-нд Orly онгоцны буудалд цэрэг хүнд халдсан хэрэг гарсны дараа, цагдаагийнхан тус онгоцны буудлыг битүүмжилсэн байна. Нислэгийн удирдах байгууллагын гаргасан баримтаас үзвэл, мөн өдөр Orly онгоцны буудалд 178 нислэг цуцлагджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе