• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байдлыг хүлээцтэй магадалж, ухаалаг сонголт хийхийг Ван И хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-19 15:35:04

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 18-нд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой хамт сэтгүүлчидтэй уулзлаа. Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятад улс ямар үүрэг гүйцэтгэх вэ гэсэн сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

Тэрээр: Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаар цөмийн зэвсэггүй болгох зорилтыг хэлбэрэлтгүй баримталж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын хүчин чармайлтыг хамгаалж, яриа хэлцлээр асуудлыг зохицуулан Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахыг баримталсаар ирсэн. Солонгосын хойгийн цөмийн асуудлын мөн чанар нь БНАСАУ, АНУ хоёр талын зөрчил юм. Солонгосын хойгийн хөрш орон, хариуцлагатай орны хувьд Хятад улс уг асуудлыг зохицуулахын тулд олон жилийн турш асар их хүчин чармайлт гарган ажилласан юм. АНУ-ын хүсэлтээр бид гурван талт хэлэлцээ хийх явдлыг ахиулж, хожим нь түүнийг зургаан талт хэлэлцээ болгон өргөжүүлсэн. Хятад улс үүний тулд чухал хувь нэмэр оруулсаар байгааг олон нийт харж байна. Хэлэлцээ тасалдсаны дараа Хятадын тал АНУ зэрэг Аюулгүйн Зөвлөлийн гишүүдтэй хамт Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахтай холбоотой тогтоолууд баталж, БНАСАУ-ын цөмийн цэнэгт пуужин хөгжүүлэх явдлыг зогсоох, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг тогтоон барихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэлээ.

Эдүгээ Солонгосын хойгийн байдал шинэ эгзэгтэй үед орж, байдал цаашид хурцдан мөргөлдөөн болоход хүрэх, эсвэл Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хатуу хэрэгжүүлэх явцад хэлэлцээг дахин эхлүүлэх ахиц гаргаж, яриа хэлцлийн замд дахин ороход хүрээд байна. АНУ зэрэг талууд байдлыг хүлээцтэй магадалж, ухаалаг сонголт хийхийг хүсэж байна. Хятадын тал үүнтэй холбогдуулан саналаа дурдсан, талууд ч өөр өөрийн саналаа дурдахыг бид сайшаах бөгөөд АНУ-ын талтай нягт хэлхээ холбоотой ажиллан зохицуулалт хийхэд бэлэн байна гэж Ван И тэмдэглэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе