• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дахин нотлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-19 15:58:09
Их Хорийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нарын хурал 18-нд Германы Баден - Баденд өндөрлөв. Олон улсын эдийн засаг, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, валютын бодлого, банк санхүүгийн бодлого, бүтцийн чанартай өөрчлөлт зэрэг бодлогыг хэрэгжүүлэхийг баримталж, эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийн зорилтыг биелүүлэн, эдийн засаг, банк санхүүгийн харимхай чанарыг нэмэгдүүлэхийг хурлаас онцлов.

Тус хурал Герман Их Хорийн дарга орон болсноос хойш зохион байгуулсан сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нарын анхны хурал юм. Талууд дэлхийн эдийн засгийн байдал, "эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийн загвар", Африк дахь хөрөнгө оруулалтыг ахиулах, олон улсын банк санхүүгийн загвар, олон улсын татвар хураамж, банк санхүүгийн байгууллагын хөгжил, хяналт удирдлага, дэлхийн бусад асуудлуудаар гүнзгий хэлэлцэв.

Дэлхийн эдийн засаг үргэлжлүүлэн сэргэж байгаа хэдий ч өсөлтийн хурдад сэтгэл хангалуун биш байна. Уналтад орох эрсдэл оршсоор байна гэж хурлаас үзэж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе