• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хороо ажилтан элсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-20 16:18:25

Жүншинь Агентлагийн мэдээ, Бээжингийн 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах хороо болон параолимпийг зохион байгуулах хороо 20-ны өдөр мэдэгдэл гаргаж, бүх дэлхийгээс ажилтан элсэж байгаагаа мэдэгдлээ. Ажлын байр нь бүтээн байгуулалтын төлөвлөлт, талбайн менежмент, зэх зээлийн судалгаа хөгжил зэрэг мэргэжлүүдийг хамарч байна.

Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хороо нь 2022 оны өвлийн олимп болон паралимпийн бүх бэлтгэл ажил болон үйл ажиллагаа явуулах ажлыг хариуцсан байгууллага юм. Бэлтгэл ажлын зайлшгүй шаардлагаас болж, тусгай мэргэжлийн боловсон хүчнийг элсэж ажилд авах гэж байна.

Мэдэгдэлд тэмдэглэснийг үзвэл, Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хороо 21 ажлын байранд нийт 22 ажилтан элсэж ажиллуулах гэж байна. Ажлын байр нь бүтээн байгуулалтын төлөвлөлт, талбайн менежмент, зэх зээлийн судалгаа хөгжил, хэвлэл мэдээлэл, санхүү, хууль зүй болон гадаад хэлний мэргэжлыг хамарчээ. Үүний 10 ажлын байрны 11 хүнийг бүх дэлхийгээс элсэх юм байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе