• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хангамж бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-20 16:28:11

Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвөөс зохион байгуулсан "Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурал" Бээжин хотод болж өнгөрлөө. Уг чуулга уулзалт нь хангамж бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх асуудлыг авч хэлэлцжээ. Хятадын хангамж бүтцийн өөрчлөлт амжилттай явагдаж, өөрчлөлтийг эрчимжүүлэх асуудлыг ярилцах цаг болсон гэж хуралд оролцогсод үзжээ.

2017 он бол Хятадын хангамж бүтцийн өөрчлөлтийг улам эрчимжүүлэх жил болно. 19-ний өдөр болсон оны ээлжит хурлын нээлтийн үеэр, ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зан Гаоли хэлэхдээ, хангамж бүтцийн өөрчлөлтийг улам эрчимжүүлнэ гэжээ.

Энэ жилд хар төмрийн үйлдвэрлэлийг 50 сая, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус багасгаж, мөн дулааны цахилгааны үйлдвэрлэлийг 50 сая киловаттаас дээш хэмжээнд багасгана. "Орон сууц бол хэрэглээ болохоос биш гүйлгээ биш " гэх үзлийг баримтлан, салбар хуваан удирдаж, газар оронд нь зохицуулан, жижиг дунд хотуудын орон сууцны байр хэт олон байгаа асуудлыг шийдвэрлэх болно. Өрийн зах зээлийг хуульчилж, хувьцааны санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Бүтцийн чанартай татвар багасгах ажлыг чухалчлан, татварын бус дарамтыг хамгийн доод хэмжээнд хүргэхээр чармайна гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт дээр, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн хэлэхдээ, өнгөрсөн жилийн хичээл зүтгэлийг туулаад, хангамж бүтцийн өөрчлөлт анхан шатны үр ашиг олсон байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Үр ашгийн мэдэгдэм илрэл гэвэл, эдийн засгийн бүтэц үргэлжлэн сайжирч, өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийн явц дахь хэрэглээний хувь нэмэр 64.6 хувьд хүрч, ДНБ-д эзлэх үйлчилгээний салбарын нэмүү өртөг 51.6 хавьд хүртэл нэмэгджээ. Шинэ хуучин хөдөлгөгч хүчин хурдтай солигдож, шинэ бүтээгдэхүүн, шинэ салбар, шинэ ажил төрөл, шинэ загвар тасралтгүй түрэн гарч ирэв. Аж ахуйн нэгжийн үр ашиг сайжирч, томоохон хэмжээний аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн бодит үр ашгийн өсөлт 8.5 хувьд хүрч, хар төмөрлөг, нүүрсний аж ахуйн салбарын үр ашиг сайжирсан байна" гэжээ.

Азийн хөгжлийн банкны дарга Такэхико Накао үзэхдээ, Хятадын эдийн засаг үргэлжлэн хэрэглээгээр хөдөлгөгч хүчин болгосон хөгжлийн загварт шилжсээр байгаа ба үйлчилгээний салбарыг улам чухалчлах болов. Хятадын хангамж бүтцийн өөрчлөлтийг маш их сайшааж байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Мэдээж, Хятадад яаралтай зохицуулах шаардлагатай зарим асуудал оршиж байна. Жишээлбэл үйлдвэрлэлийн хэт илүүдэл, хөрөнгө мөнгөний өндөр хөшүүрэг зэрэг. Эдгээр нь дэлхийн банк санхүүгийн хямралын дараа гарч ирсэн хөрөнгө оруулалтын нэлээд хүчирхэг төслөөс үлдсэн асуудал байж болно. Ноднингийн 12-р сард хуралдсан Хятадын Төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаар гаргасан арга барилуудыг би ч бүрэн дэмжиж байна. Учир нь эдгээр арга барилаар дамжин аж үйлдвэрийн хэт илүүдэлийг хорогдуулахын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн нөөцийг бууруулснаар хөрөнгийн хөөсөнцөр болон түүний өндөр хөшүүргийн асуудлыг зохицуулж болох юм" гэжээ.   

Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева "Хангамж нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх" энэхүү сэдэв маш чухал мөртөө цагаа олсон байна гэж үзжээ.

Кристалина Георгиева "Чухал гэж байгаагийн шалтгаан нь энэхүү өөрчлөлтүүд эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, ажлын байрыг бий болгоход маш чухал байдагт оршино. Цагаа олсон гэдэг нь энэхүү өөрчлөлтүүд нь эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхэд анхаарч буй явдал юм. Ийм шаардлага улам тулгамдсан асуудал болж байна. Жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч, дэлхийн эдийн засаг мөн хямрал гарахаас өмнөх үеийн өсөлтийн замд буцаж ороогүй бөгөөд дэлхийн худалдаа зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт сэргээж чадаагүй, бодлогын тогтворгүй чанар ч нэмэгдсээр байгаа нь 2016 оныг дэлхийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй бас нэгэн он болгож, дэлхийн эдийн засгийн өсөлт хүмүүсийн итгэлийг алдагдуулж, зөвхөн 2.3 хувь л байсан нь хямралын дараах шинэ доод түвшиний үзүүлэлт болсон" гэлээ.

Уг чуулга уулзалтад Хятадын Засгийн газрын албаны хүмүүс, хангамж нийлүүлэлтийн талын бүтэц, хэрэгцээ шаардлагын харилцан зохицлыг ахиулан, дотоодын эрэлт хэрэгцээний нөөц хүчийг цаашид чөлөөлж, үүний зэрэгцээ олон нийтийн үйлчилгээ, дэд бүтэц, шинэ бүтээмжийн хөгжил, нөөц баялгийн орчин ахуй зэрэг талуудын тулгуур хүчийг цаашид түргэн нэмэгдүүлнэ гэж илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе