• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын чөлөөлөх армийн хүндэт харуулын анги Пакистанд очив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-20 09:42:38

"Пакистаны өдөр"-ийг угтах парадын бэлтгэл сургуулилт 19-нд Исламбадад болж, Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай, агаар, тэнгисийн хүндэт харуулын анги анх удаагаа тус арга хэмжээнд оролцон, орон нутгийн ард иргэд хүндэтгэлтэй хүлээж авсан байна.

Пакистан 3-р сарын 23-нд "Пакистаны өдөр"-ийг тохиолдуулан цэргийн парад, агаарын шоу зэрэг арга хэмжээ зохиох гэж байна. Пакистаны хуурай замын армийн штабын дарга, хурандаа генерал Баживагийн урилгаар Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай, агаар, тэнгистийн хүндэт харуулын анги анх удаа баг томилон тус парадад оролцуулж байгаа юм.

Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай, агаар, тэнгисийн хүндэт харуулын ангийн улс төрийн комиссар Жан Яохүн хурандаа: Энэ удаагийн парадад оролцох гэж бид 90 хүнтэй баг бүрэлдэхүүн томилон оролцуулж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе