• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Германы Батлан хамгаалахын сайд байр сууриа илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-20 11:04:56

Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лейен мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын "Герман НАТО-д өртэй" гэснийг няцаажээ. Тэрээр: Трампын энэхүү хэллэг нь буруу юм" гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Дональд Трамп 18-нд "Герман НАТО-д их өртэй. АНУ Германд их хэмжээний, маш үнэтэй батлан хамгаалахын тусламж үзүүлж байсан, тэд төлөх ёстой" хэмээн жиргэжээ.

Урсула фон дер Лейен: Герман батлан хамгаалахын төсвөө ДНБ-ний 2 хувьд хүргэн нэмэгдүүлэхээ амласан ч энэхүү төсвийг зөвхөн НАТО-той холбож ярих нь буруу гэдэг нь мэдээж юм. Герман батлан хамгаалахын төсвөө НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэг болон терроризмын эсрэг цохилт өгөх төслүүдэд ч зарцуулж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе