• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийг улам гүнзгийрүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-20 09:58:39

19-нд Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн: Өдгөө Хятадын эдийн засгийн хөгжилд бодит эдийн засгийн бүтцийн чанартай нийлүүлэлт, хэрэгцээ тэнцвэртэй байдлаа алдах, банк санхүү, бодит эдийн засаг тэнцвэртэй байдлаа алдах, үл хөдлөх хөрөнгө, бодит эдийн засаг тэнцвэртэй байдлаа алдах зэрэг асуудал тулгарч, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх аргаар нийлүүлэлтийн системийн чанар, үр ашгийг дээшлүүлж, нийлүүлэлт хэрэгцээний хөдөлгөөнт тэнцвэртэй байдлыг биелүүлэх ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалтын 2017 оны ээлжит хуралд хэлсэн үгэндээ: Хятадын нийлүүлэлтийн системийн үйлдвэрлэлийн чадамж маш их хэдий ч зөвхөн бага, дунд зэрэглэлийн, бага өртөг бүхий эрэлт хэрэгцээг хангаж байна гэжээ.

Тэрээр, энэ онд багтаан 5 талын ажлыг урагшлуулна хэмээн онцлов. Нэгд, нийлүүлэлт, хэрэгцээний механизмыг шинэчилж, чухал хүчин зүйлийн хуваарилалтыг сайжруулна. Хоёрт, инновацыг хөгжүүлж, бодит эдийн засгийг ахиулна. Гуравт, үр ашиг бүхий эрэлт хэрэгцээг өргөжүүлж, макро орчныг тогтворжуулна. Дөрөвт, эрсдэлийг тогтоон барьж, доод шугамыг баталгаажуулна. Тавд, иргэдийн амьжиргааг сайжруулж, жаргалтай амьдрах хүчин зүйлийг нэмэгдүүлнэ гэжээ. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе