• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Байгаль нуур"-ын ундны ус Манжуураар хил оров

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-20 15:52:40
Өвөр Монголын Манжуурын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээлснээр, 2017 оны 1-2-р сард тус байгууллагын зөвшөөрөлтэйгээр Оросоос Манжуур боомтоор дамжуулан 327 мянган ам.долларын үнэ бүхий 1387 тонн ундны усыг 77 удаа импортоор оруулав.

Манжуур боомт нь Хятад Оросын хамгийн том эх газрын боомт юм. Газар зүйн давуу байрлалыг ашиглан Манжуур боомтын тээвэрлэлтийн хэмжээ олон жилийн турш Хятадын ижил төрлийн боомтуудаа тэргүүлсээр иржээ. Сүүлийн жилүүдэд, Хятад Оросын худалдаа тасралтгүй хөгжиж, Оросоос импортлох барааны төрөл зүйл улам олшрон, "Байгаль нуур"-ын ундны ус Хятадын зах зээлд орж ирснээс хойш хүмүүст их таалагдаж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Webvideo
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе