• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Худалдааны ивээх үзэл дэлхийн эдийн засагт хүнд цохилт болох болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 10:41:07
20-нд Бээжин хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан, Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор Ричард Күүпер хэлэхдээ, худалдааны ивээх үзлийн ямарваа арга барил бүгд дэлхийн эдийн засагт хүнд цохилт болох болно гэжээ.

Тус өдөр Ричард Күүпер "Дональд Трампын засаглалын үеийн Хятад, Америк, Канадын харилцааны хэтийн төлөв" дугуй ширээний хуралд оролцох үеэр хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлт урт хугацаагаар зогсони байдалд орсны дараа сайжирч байгаа ч эмзэг буурай хэвээр байсаар байна. Иймэрхүү байдалд, худалдааны ивээх үзлийн ямарваа арга барил бүгд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш хүнд цохилт болох юм гэжээ.

Одоо дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөгч хүч чангарч байна. Энэ онд дэлхийн эдийн засаг 3.4 хувиар, ирэх жил 3.6 хувиар тус тус өснө хэмээн Олон улсын валютын сангаас таамаглав.

Ричард Күүпер дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй Хятадын эдийн засгийн дэмжлэг үүргийг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, 30 жилийн турш, Хятадын эдийн засгийн хөгжил "маш сайн" байгаа. Хятадын эдийн засгийн удаашрал нь Хятадын эдийн засгийн бодлого амжилтгүй гэсэн үг биш, Хятадын засгийн газар эдийн засгаа сайтар удирдах чадавхтай юм гэжээ.

Дональд Трампын засгийн газрын эдийн засгийн бодлогын талаар Ричард Күүпер үзэхдээ, Дональд Трамп ерөнхийлөгч эдийн засгийн даяарчлалыг эсэргүүцэхгүй юм, тэрээр чөлөөт худалдааг дэмжиж, АНУ-ын ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе