• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжлийн асуудлаарх дээд чуулган даяаршилд анхаарал хандуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 16:02:39
3-р сарын 20-нд, Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвөөс зохион байгуулсан "Хятадын хөгжлийн асуудлаарх 2017 оны чуулган" өндөрлөв. 2 хоног үргэлжилсэн тус хуралд оролцогсод дэлхийн хөгжлийн даяаршилд анхаарал хандуулж, улс орнууд бүгдээрээ даяаршлаас ашиг хүртсэн, цаашдаа ашиг орлогоо хэрхэн хуваалцах асуудлыг судлах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Өдгөө дэлхийн эдийн засгийн хөгжилд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буй нөхцөлд даяаршлын асуудал дахин дэлхийн улс төр, эдийн засгийн салбарын авч хэлэлцэх чухал асуудал боллоо. "Хятадын хөгжлийн асуудлаарх 2017 оны чуулган"-д, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны захирал Жинь Личюйнь хэлэхдээ: улс орнууд бүгдээрээ даяаршлаас ашиг хүртсэн хэмээн онцолжээ.

Тэрээр: "улс орнууд бүгдээрээ даяаршлаас ашиг хүртсэн юм. Бидний хөгжлийн хурдац адилгүй ч гэлээ хэн нэгнийгээ хөгжлөөс орхигдуулахыг эсэргүүцнэ. Хэрвээ аль нэг орон үнэхээр ашиг хүртээгүй байвал тэр нь голчлон дотоод бодлогынх нь асуудал болох тул дотоодын бодлогодоо зохицуулалт хийх шаардлагатай. Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд, ашиг хүртэж амжилт байгуулсан хөгжиж байгаа улс орнууд дотоодын бодлогоо тогтоож хэрэгжүүлэх талаар маш гарамгай ажилласан байна. Бас нэг онцлог зүйл бол хөгжиж байгаа цөөн бус улс орон даяаршлаас ашиг хүртэхдээ хөгжингүй орнуудын удирдан дагуулсан олон улсын дэг журмын хүрээнд амжилттай ажиллаж чадсан юм" гэжээ.

Жинь Личүний үзэж байгаагаар, 21-р зууны хандлага бол ашгаа хуваалцах болон дэлхийн нэн сайн засаглал байх ёстой. 21-р зууны даяаршил хэрэгтэй байна. Гэвч ямар ч орон бүгд 21-р зууны даяаршлаас ашиг хүртэнэ гэсэн үг биш, энэ бол зайлшгүй зүйл биш. Ашиг хүртэх гэвэл дотооддоо өөрчлөлт хийх хэрэгтэй гэжээ. Жинь Личүнь хэлэхдээ, ашиг хүртэх хэмжээ нь адилгүй байгаа энэ байдал нь даяаршлыг хүндрэл бэрхшээлд учруулж байгаа юм гэжээ.

даяаршил болон эдийн засгийн интегралчлал зарим хүндрэл бэрхшээлд учирсан юм. Үүний шалтгаан нь орлогын хуваарилалтын туйлшрал болон улс орнууд адил тэгш ашиг хүртэж чадахгүй байгаагаас болсон юм. Энэ бол мөн олон нийтийн хамгийн их сэтгэл түгшиж байгаа асуудал юм. Ялангуяа төдийлөн ашиг хүртэж чадаагүй этгээд орнууд болон ард түмний хувьд ийм байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Их хорийн хурал юм уу энэ мэт иймэрхүү хурал дээр, бодлого тогтоогчдоос иргэдэд зөвхөн маш төвөгтэй техникийн чанартай асуудлуудыг тайлбарлаад хэрэггүй юм. Харин эдгээр бодлого тэдний амьдралд болоод ажлын байрны асуудлыг зохицуулахад ямар өөрчлөлт авчрах зэргийг тэдэнд хэлж өгөх хэрэгтэй. Даяарчлалын үр ашгийг хэрхэн улам өргөн хүрээнд хуваалцан эдлэх талаар бид дотооддоо нарийн нягт шинжлэн судлах хэрэгтэй. Хэрэв тэрхүү үр ашгийг улам ихэсгэж чадвал, даяарчлал сайн талтай гэдгийг бид хүмүүст хялбарханаар ойлгуулж болох юм. Хэрэв хүн бүр ашиг тус хүртэж чадвал, даяарчлал ашиг сайтай гэдгийг тэд хялбарханаар ойлгох болно" гэжээ.

"Хятадын хөгжлийн асуудлаарх 2017 оны чуулган" дээр, АНУ-ын Сангийн сайд асан Жейкоб Лью, Жинь Личюний үзлийг сайшааж хэлэхдээ, олон орны дотоод бодлогын зөрүүгээс болж, даяарчлалын ашигтай талыг сайтар хуваалцахын аргагүй байгаа. Түүний шалтгаанууд ажлын мөн чанартай холбоотой, бусад нь ойлголцолтой холбоотой, тиймээс хэрхэн даяарчлалыг улам өргөн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх талаар нарийн нягт шинжлэн судлах ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе