• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Билл Гэйтс дэлхийн баячуудын жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 16:09:00
20-нд, Америкийн "Forbes" сэтгүүл 2017 оны дэлхийн баячуудыг жагсаажээ. Жилийн орлого триллион ам.доллараас давсан баячуудын тоо өнгөрсөн оныхоос 13 хувиар өсөж, 2043 болсон байна. Энэ нь мөн "Forbes" сэтгүүлд дэлхийн баячуудыг жагсаадаг болсон 31 жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо.

"Forbes" сэтгүүлээс гаргасан 2017 оны дэлхийн баячуудын жагсаалтад Билл Гэйтс 4 дэх жилдээ тэргүүллээ. Өнгөрсөн 23 жилд Билл Гэйтс 18 удаа дэлхийн тэргүүн баянаар тодорч, Уоррен Баффет удаалж байсан юм.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе