• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Израйлийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 20:57:30

                    
Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр Бээжин хотноо Израйлийн ерөнхий сайд Нетаньяахутай уулзаж, хоёр тал шинийг зохион бүтээх бүх талын түншийн харилцаа байгуулахаа мэдэгдэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Израйль дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой эрүүл хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын шинийг зохион бүтээх хамтын ажиллагаа хоёр орны харилцааг улам сайн чиглэлээр хөгжүүлж байна. Хоёр орны шинийг зохион бүтээх бүх талын түншийн харилцаа нь энэ талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, давуу талаа харилцан нөхөж, хоёр орны ард иргэдэд бодит үр ашгийг хүртээх болно гэжээ.

Хятад улс болон Ойрхи Дорнодын улс хоорондын харилцаа улмаар нягт болж байна гэж Ши Жиньпин хэллээ.

Нетаньяаху хэлэхдээ, энэ удаагийн айлчлал маань өндөр амжилтад хүрлээ. Хятад улсын түүх, хөгжлийн үр дүн болон олон улсын нийгэмд үзүүлж буй чухал үүргийг Израйль маш биширч байна. Энэ удаагийн боломжийг ашиглан, хоёр иргэдэд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ. \Сарантуяа\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе