• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Ли Кэчян хилийн чанадын төлөөлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 09:51:58

ХОУР-ийн мэдээ, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үдээс өмнө Хятадын хөгжил өөрчлөлтийн дээд хэмжээний 2017 оны жил тутмын чуулга уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн байгаа хилийн чанадын төлөөлөгчтэй уулзжээ. Дэлхийн топ 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн хариуцлагатан, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний судалгааны байгууллагын мэргэжилтэн, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгчид уулзалтад оролцжээ.

Ли Кэчян хэлэхдээ, өдгөө Хятадын эдийн засгийн тогтвортой байдлын дунд сайн тийш хөгжих байдал улам ил тод болж байна. Хөгжлийн чанар болон үр ашиг үргэлжлэн дээшилж, бүтцийн өөрчлөлт шат өгсөж, шинэ хуучин хөдөлгөх хүч маш түргэн орон байраа сольж байна. Бид хангамж нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтөөр зангилаа болгож, шинийг бүтээх хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, олон нийтээр ажил үйлс босгож, шинийг бүтээж, өөрчлөлтөөр дамжуулан шинийг бүтээхэд зам тавих хэрэгтэй гэжээ.

Хуралд оролцсон төлөөлөгч хэлэхдээ, бүх дэлхийн эдийн засгийн сэргээн босголт хэцүү, өрсөлдөөн шат өгсөж буй өнөөгийн нөхцөл байдалд, Хятадын засгийн газрын тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт чухал ахицад хүрч, бүх дэлхийн даяаршил болон цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. Хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын хөгжлийн стратегийг маш их анхааралдаа авч, Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе