• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Даяаршлын эрин үед дэлхий нийтэд ганц баатар биш харин хамтдаа хичээн зүтгэх түнш хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 10:38:28

ХОУР-ын мэдээ: 2017 оны 3-р сарын 20-нд ГХ-ын сайд Ван И Хятадын хөгжил, дээд хэмжээний чуулга уулзалтын оны ээлжит хуралд хэлэхдээ: Өнөөгийн дэлхий нийтийн хэвийн бус байдлаас шалтгаалан, олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улс дэлхийн тогтвортой хөгжилд илүү их ач холбогдол өгөхийг, мөн олон улсын тогтолцоо, глобал засаглал зэрэгт удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц, олон улсын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэхийн төлөө хичээх болно. Гэвч Хятад улс хэзээ ч дэхийг удирдана гэж бодож байгаагүй. Даяаршлын эрин үед дэлхий нийтэд ганц баатар биш харин хамтдаа хичээн зүтгэх түнш хэрэгтэй. Тийм ч учраас Хятад улс улс хоорондын харилцааг түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийг эрхэмлэж, улс орнуудын сайшаалыг хүртсэн юм.

Тэрээр: Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ны төв хорооны удирдлага дор Хятад улс дэлхийн улс орнуудтай түншийн харилцаагаа улам өргөн цар хүрээнд эрчимжүүлэн хөгжүүлж байна. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 97 улс, олон улсын байгууллагатай янз бүрийн хэлбэрээр түншилж, их гүрнүүд, хөрш орнууд, хөгжиж буй орнуудыг бүхэлд нь хамарч чадсан байна. Түншлэлийн харилцаа Хятадын гадаад харилцааны нэгэн туг болжээ.

\Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе