• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Австралийн харилцааг өндрөөр үнэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 16:31:30

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян удахгүй Австрали улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ үеэр хоёр орны ерөнхий сайдын тогтмол уулзалтын оны ээлжит уулзалт болох юм байна. Хятадаас Австрали улсад суугаа элчин сайд Цэн Жин-е "Эрчтэй хөгжиж буй Хятад, Австралийн харилцаа" нэртэй өгүүлэл нийтэлж, хоёр орны харилцааг өндрөөр үнэлжээ.

Өгүүлэлд, өнгөрсөн 45 жилд, онцгойлон шинэ зуунаас хойш хоёр орны харилцаа үсрэнгүй дэвшилтэд хүрч, хоёр талын олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа урд өмнө байгаагүй өргөн далайцтай хөгжжээ. Хоёр орон тогтолцоо, соёл зэрэг олон талын ялгаа бий ч харилцан ашигтай, хамтаар хөгжих, соёлтой харилцах гадаад бодлого хэрэгжүүлж, найрсаг хамтын ажиллагаа эрчимжүүлэх юм бол хоёр орны харилцаа цаашид мөн эрчтэй хөгжих болно гэжээ. \Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе