• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд энэ оны анхны айлчлалаа эхлүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 17:19:26
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ оны анхны албан ёсны айлчлалаа 22-ны өдөр Австрали, Шинэ Зеландыг зорьсноор эхэлнэ. Айлчлалын үеэр тэрээр Австрали, Шинэ Зеландын удирдагчидтай уулзаж, Австралийн ерөнхий сайд Малколм Турнбуллтэй Хятад, Австралийн ерөнхий сайд нарын 5 дахь удаагийн оны ээлжит уулзалтыг зохион байгуулна. Хятадын ГХ-ны дэд сайд Жэн Зэгуан 21-нд болсон гадаад дотоодын сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятад улс энэ айлчлалаар дамжуулж Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийд чөлөөт худалдаа түүнчлэн худалдааг хялбарчлахаар 3 орны хичээл зүтгэл, мөн бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдал хөгжил цэцэглэлтийг ахиулж буй идэвхтэй мэдээллийг дамжуулахыг хүсэж байна гэв.

Энэ он Хятад-Австрали, Хятад-Шинэ Зеландын хувьд чухал ач холбогдолтой нэгэн жил бөгөөд Хятад-Австрали, Хятад-Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. Ази Номхон далайн бүс нутагт оршиж буй 3 орон бие биеэ эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал түнш гэж үздэг. Айлчлалын үеэр, Ли Кэчян Австрали, Шинэ Зеландын удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулан, Хятад, Австрали, Шинэ Зеландын ард түмэнд үр өгөөж хүртээж, чөлөөт худалдааг дэмжих дуу хоолойг дамжуулна гэж Жэн Зэгуан хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе