• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн Темплед цагдааг буудсан хэрэг гарав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 10:43:27
Америкийн Калифорния муж улсын Темпле хотод 20-ний өглөө буудалцаан болж, нэг эрэгтэй цагдаагийн газрын гадна цагдаатай буудалцах үеэр амиа алдсан байна.

Цагдаагийн талын мэдээлснээр, мөн өдрийн өглөөний 7 цаг 25 минутын үеэр, Темпле хотын цагдаагийн газрын машины зогсоолд буудалцаан болсон. 40 гаруй насны цагаан арьстан эрэгтэй цагдаагийн газарт бүртгүүлээд зогсоол дахь машиндаа буцсаны дараа түүний араас дагаж очсон цагдаа руу буудав. Цагдаа даруйд нь хариу буудаж, мөн тусгай хүчин болон хуягт тэрэг нэмж дайрсны хойно уг эрэгтэй машин дотроо амиа хорлосон байжээ. Буудлагын үеэр цагдаагийн ажилтан шархдаагүй.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, 19-ний өдрийн 22 цаг 30 минутын үеэр, Хантинтон тэнгисийн эрэгт цагдаа болон гэмт хэргийн сэжигтэн буудалцсан хэрэг гарав. 20-ны өдрийн 3 цагийн үед цагдаа нэгэн замын уулзварт халдлагад өртсөн байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе