• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Нидерландын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-21 15:48:55

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-нд Нидерландын ерөнхий сайд Марк Рюттед баярын цахилгаан илгээж, түүний удирдсан Либераль Ардчилсан Нам Нидерландын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэв.

Ли Кэчян, Хятад улс Нидерландын ард түмний сонголтыг хүндэтгэж, Европын интеграцчиллын үйл явцыг хэлбэрэлтгүй дэмжиж, Европын эв нэгдэл, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд Европын холбооны гаргасан хичээл зүтгэлийг дэмжинэ гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өдгөө Хятад Нидерландын харилцаа хөгжлийн сайн хандлагатай байна. Хятад улс хоёр орны харилцааг дээд хэмжээгээр чухалчилж, Нидерландтай хамт хоёр орны сайдын хэмжээний дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойг тохиолдуулан Хятад Нидерландын иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд хүргэхэд бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе