• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Европ чиглэлийн галт тэрэгний цуваа 1.5 дахинаар нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 17:11:19

2017 оны 1,2-р саруудад ӨМӨЗО-ны Эрээн хотын гааль нь Хятад-Европ чиглэлийн нийт 30 галт тэрэгний цуваанд ачсан нийт 1408 чингэлэг, 16 мянга 760 тонн ачаа барааг шалган өнгөрүүлсэн нь 2016 оны мөн үеийнхээс 150%, 153.24%, 252.67%-иар тус тус өсөн нэмэгдсэн бөгөөд ачаа барааны нийт өртөг нь 1 их наяд 682 тэрбум 949 сая 300 мянган ам.долларт хүрсэн юм байна.

Үүнд Жэнжөү-Европ чиглэлийн галт тэрэг 17, Чүнчин-Европын чиглэлийн галт тэрэг 10, Хүннань-Европ чиглэлийн галт тэрэг 1, Тяньжинь-Орос чиглэлийн галт тэрэг 2 багтаж байна. Өдгөө Эрээн боомтоос Европт хүрэх галт тэрэгний 7 маршрут ажиллаж байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе