• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Филиппиний харилцааны сайн хөгжлийг урагшлуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 09:42:23

21-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин хэлэхдээ, саяхан Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян Филиппинд албан ёсны айлчлал хийж, хоёр орон эдийн засаг худалдаа зэрэг салбарт хамтын ажиллагааны үр бүтээлүүдийн талаар тохиролцов. Айлчлал өндөр амжилттай болж, Хятад Филиппиний харилцаа үргэлжлэн сайнаар хөгжихийг дорвитой урагшлуулав.

Энэ сарын 16-18-нд, Хятадын Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян Филиппинд айлчлав. Эх сурвалжид тэмдэглэснээр, айлчлалын хугацаанд, Ван Ян дэд ерөнхий сайд, Дутерте ерөнхийлөгчтэй уулзаж, Филиппиний засгийн газрын эдийн засгийн удирдлагын төлөөлөгчидтэй хэлэлцэж, "Хятад-АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил"-ийн нээлтийн ёслол, "Хятад Филиппиний эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт буюу жижиг дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт хийгээд худалдааны семинар"-ын бүгд хурал зэрэг цуврал ажиллагаанд оролцов. 21-ний ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хуа Чүнь Ин сурвалжлагчийн асуултад хариулахдаа, "энэ удаад Ван Ян дэд ерөнхий сайд Филиппинд айлчилсан явдал бол өнгөрсөн жилээс Хятад Филиппиний харилцаа бүх талаар сайжирснаас хойш, Хятадын удирдагч анх удаа Филиппинд айлчилж байгаа юм. Айлчлалын зорилго бол хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Филиппиний бүх талын бодит хамтын ажиллагааг урагшлуулж, хоёр орны харилцаа үргэлжлэн гүнзгийрэн хөгжихийг урагшлуулах явдал юм. Энэ удаагийн айлчлалыг Филиппиний тал маш их чухалчилж, халуунаар хүлээн авлаа. Хоёр тал эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголт болон үр бүтээлд хүрч, Хятад Филиппиний харилцаа үргэлжлэн сайнаар хөгжихийг хүчтэй урагшлуулав" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе