• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуб нүүрсний цахилгаан станц барилгаа эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 11:15:19

21-нд Пакистаны Балочистан мужийн Хуб бүсэд Хятадын цахилгаан эрчим хүчний олон улсын хязгаарлагдмал компаниас хөрөнгө оруулан байгуулсан Хуб нүүрсний цахилгаан станцын төсөл барилгыг эхлэх ёслолын ажиллагаа болов. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилд эрчим хүчний бас нэгэн томоохон төсөл албан ёсоор эхэлснийг энэхүү ёслол харуулж байгаа юм.

Хуб нүүрсний цахилгаан станц нь Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын эхэлж хэрэгжүүлэх төсөл юм. Ерөнхий хөрөнгө оруулалт 1 тэрбум 995 сая ам.доллар байхаар төлөвлөж байна. Үндэсний цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын группийн охин компани болох Хятадын цахилгаан эрчим хүчний олон улсын хязгаарлагдмал компани 74% болон Пакистаны Хуб цахилгаан эрчим хүчний хязгаарлагдмал компани 26%-ийн хувьцаа эзэмшлийн дагуу нээн байгуулж байгаа юм.

Пакистаны төлөвлөгөө болон хөгжлийн яамны сайд Ахсан Икбал хэлэхдээ, Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь Пакистанд туслан эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүч дутагдаж байгаа байдлыг өөрчлөх болно. Хятад Пакистаны эдийн засгийн хонгил бол хоёр орон бүс нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буй чухал арга барил төдийгүй энэхүү бүтээн байгуулалт нь Пакистаны үндэсний эдийн засгийн хөгжлийг урагшлуулах болно. Хятадын засгийн газар болон ард түмнээс Пакистанд өгч буй итгэл болон тусламжид баярласан талархсанаа илэрхийлж байна гэжээ.

Хятадаас Карачид суугаа ерөнхий консул Ван Юй хэлэхдээ, Хуб төсөл олон улсын цахилгаан үйлдвэрлэлийн шилдэг техник болон тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа ба Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын хүрээн дэх эрчим хүчний хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ба төсөл төгс амжилттай болохыг хүсэж байна. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын тэргүүлэх салбар юм. Ерөнхий төхөөрөмжийн багтаамж 7470 МВт-д хүрч, Пакистан эрчим хүчээр дутаж буй асуудлыг зохицуулахад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе