• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо энэ онд багтаж Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-22 09:42:07

Синьхуа Агентлагийн мэдээ: 21-нд Европын холбооны удирдагч: Энэ онд багтаж Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр тохиролцоно гэжээ.

Мөн өдөр Брюссельд Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск, Европын холбооны дарга Жан-Клод Юнкер нар Европын холбооны төв байранд айлчилж буй Японы ерөнхий сайд Шинзо Абетай нэгдсэн хэвлэлийн бага хурал хийжээ. Хэвлэлийн бага хуралд Туск хэлсэн үгэндээ: Европын холбоо Японтой хоёр баримт бичигт "нэн даруй" гарын үсэг зурах гэж байна. Тухайлбал, Европын холбоо-Японы чөлөөт худалдаа, стратегийн түншийн хэлэлцээр юм гэжээ.

Япон бол Европын холбооны Ази дахь худалдааны гурав дахь том түнш юм. Европын холбоо болон Япон 2013 оны 3-р сард чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлжээ.

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе