• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүх соёлын дурсгалт эртний байгууламжийн хамгаалалтаа эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 16:28:53

21-ний өдөр "Хятадын Үндэсний түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах газар болон Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Гал түймэртэй тэмцэх газар хамтран Бээжин хотод хуралдаж, сүүлийн жилүүдэд Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийн галын аюулаас хамгаалах ажлын асуудлаар ярилцжээ. Сүүлийн жилүүдэд гал түймэр нь эртний хот балгас, тосгон болон түүх соёлын дурсгалт барилга байгууламжид хамгийн том заналхийлэл хэвээр байж, засгийн газраас уг салбар дахь галын аюулаас хамгаалах удирдлагын тогтолцоог сайжруулж, аюулаас хамгаалах чадавхи болон удирдлагын тогтолцоог эрчимжүүлж байна.

Бүртгэлээс үзвэл, 2010 оноос хойш, Хятад улсад 34 түүх соёлын дурсгалт эртний барилга байгууламж түймэрт автаж маш олон дурсгалт эд зүйл эвдэрч сүйджээ. Гал түймрийн гурваны нэгээс дээших нь цахилгаан шугамаас болсон юм байна.

"Хятадын Үндэсний түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах газар"-ын орлогч дарга хэлэхдээ, түүх соёлын дурсгалт зүйлийн аюулгүй байдалд заналхийлж буй олон хүчин зүйлийн дотроос галын аюул нь эртний барилга байгууламжийг хамгийн ихээр сүйтгэдэг. Учир нь галын аюулд түүх соёлын дурсгалт зүйл дахиж сэргэх боломжгүй учраас хохирол сүйдэл нь их юм гэжээ. \Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе