• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Австралид айлчлах Хятадын жуулчдын тоо давхацсан тоогоор 1 сая 430 мянга гаруйд хүрнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-22 16:30:28

Сүүлийн жилүүдэд Австрали улс нь Хятадын жуулчдын очих хамгийн дуртай газрын нэг болжээ. Энэ жил "Хятад, Австралийн аялал жуучлалын жил" байж, хоёр тал аялал жуулчлалын салбарт олон талын харилцан ашигтай бодлого хэрэгжүүлснээр Австралид айлчлах Хятадын жуулчид давхацсан тоогоор 1 сая 430 мянга гаруйд хүрнэ гэж судлаачид үзэж байна.

Таван жилийн өмнө хатагтай Цэн гэр бүл болон найзуудтайгаа Австралид айлчилжээ. Хэдий 5 жил өнгөрсөн ч тэр энэ аяллаа байнга санаж байдаг.

"Австрали улс байгаль экологийн асуудлыг маш чухалчилж байдаг. Бид их шүрэн аралд очсон, ус нь ёроол нь харагдахаар тунгалаг, байгаль орчноо хамгаалах ажил маш сайн байж, хэдэн зуун жил өнгөрсөн ч тэр л хэвээрээ байгаа нь бахархмаар юм" гэжээ.

Австрали улс үзэсгэлэнт байгаль, элбэг баян ан амьтан, ургамал болон цаг агаарын тохитой нөхцөл зэрэг нь Хятадын жуулчдыг татаж байна. Сүүлийн жилүүдэд Австрали улсад айлчилж буй Хятадын аялагчдын жилийн дундаж өсөлтийн хэмжээ хоёр оронтой тоог давжээ. Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын Газраас гаргасан бүртгэлээс үзэхэд, 2016 онд хоёр орны харилцан айлчилсан жуулчид давхацсан тоогоор 2 саяыг давж, үүнд Австрали улсаас манай улсад айлчилсан жуулчид давхацсан тоогоор 670 мянга 320 байж, өнгөрсөн оныхоос 5.6 хувиар өссөн бол Хятадаас Австралид айлчилсан жуулчид давхацсан тоогоор 1 сая 370 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос 28.4 хувиар өсжээ.

Хятадын жуулчид Австралид ид жуулчлах болсон нь тэдний виз хөнгөвчлөх бодлого болон хоёр орны хоорондох нислэг олширсонтой холбоотой юм гэж Түнью жуулчлалын сайтын умардын нутгийн ажил хариуцсан дэд захирал Чи Чүньгуан ярьж байлаа.

"Австрали өнгөрсөн оны 12-р сарын 12-нд арван жилийн хугацаатай олон удаагийн виз өгөх бодлого боловсруулсан бөгөөд манай нислэгийн хүчин чадал улам чангарч, холын чиглэлд нисэх шугам ажиллуулж байгаа тоогоор Америкийн дараа хоёрдугаарт жагсаж байна. Эдгээр хүчин зүйл нь Австралийг зорих Хятадын жуулчид огцом нэмэгдэх шалтгаан болж байгаа юм" .

Хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө Хятад, Австрали сүүлийн үед Хятадын паспорттой жуулчдад арван жилийн хугацаанд чөлөөтэй зорчих виз өгч, аялж жуулчлах юм уу бизнесийн үйл ажиллагаа өрнүүлэхийг дэмжих зэрэг олон хялбарчлах бодлого хэрэгжүүлсэн байна. Жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй төдийгүй Австралийг зорьж очих Хятадын жуулчдын эрэлт хэрэгцээнд өөрчлөлт гарч байна гэж шинжээчид хэлж байлаа. Чи Чүньгуан үүнтэй холбогдуулан хэлэхдээ, нэг талаар Хятадын жуулчид өнгөрсөн хугацаанд Австрали, Шинэ Зеландад очиж байсан бол одоо тус бүр зорьж очих нь олон болжээ. Нөгөө талаар Хятадын жуулчид газар дээр нь чөлөөтэй амарч, нарийн байдалтай танилцахаар зорих нь олон боллоо гэжээ.

Тэрээр: "сүүлийн үеийн байдлаас авч үзвэл, Нэгд, хэрэглээний хэрэгцээ шаардлага өндөржиж, Хятадын жуулчид өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлахыг улам ихээр шаарддаг болов. Нөгөө талаар, өөрсдөө бие дааж жуулчлах болон жуулчлалын тогтмол чиглэл бүхий групп дагаж жуулчлах нь олширлоо" гэжээ.

Энэ жил Хятад Австралийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, Хятад Австралийн аялал жуулчлалын жилийн арга хэмжээг хоёр орон хамтдаа зохион байгуулж, энэ арга хэмжээний хүрээнд хоёр орны аялал жуулчлалын салбар болон холбогдох салбарууд 100 гаруй төсөл хэрэгжүүлсэн юм.

Австралийн Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын хариуцлагатны үзэж байгаагаар, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг эхлүүлснээр, хоёр орон тус салбарын хамтын ажиллагаа улам нягт болж, зөвхөн энэ жил гэхэд л Хятадаас Австрали орж жуулчлах хүмүүс 18-20 хувиар нэмэгдэх юм байна.

Тэрээр: "Хятад жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь Австралийн аялал жуулчлалын салбарт асар их хувь нэмэр болж байгаа юм. Австралид ирсэн 8 хүн тутмын нэг нь лав Хятадын дотор газраас ирсэн байдаг. Олон улсын зорчигчдын Австралид зарцуулсан 5 ам.доллар тутмын нэг нь Хятад зорчигчийн гаргасан мөнгө байгаа. Энэ бол чамгүй тоо бөгөөд өссөөр байгаа тул цаашдаа зорчигчдын тоо болон хэрэглээний зардал бүгд 18-20 хувиар өсөхийг хүсэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе