• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуан Янь Дао аралд байгалийн хяналтын өртөө байгуулсан тухай ташаа мэдээ гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 10:37:08
Хуан Янь Дао аралд байгалийн хяналтын өртөө байгуулсан тухай ташаа мэдээ гарсныг холбогдох салбар нотолсон гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 22-ны хэвлэлийн бага хуралд хэллээ.

Хуа Чүнь-Ин: Хятад улс Өмнөд тэнгисийн экологи, байгаль орчныг хамгаалахад анхаарал хандуулж байгаа юм. Харин энэ тухайд зарим хэвлэл ташаа мэдээ тарааж байгаа нь тодорхой болсон гэжээ.

Хуа Чүнь-Ин: Хуан Янь Дао арлын тухай Хятад улсын байр суурь бол байнгын бөгөөд тодорхой юм. Хятад улс, Филиппинтэй тогтоосон харилцаагаа чухалчлан, хоёр орны харилцааны өнөөгийн хөгжлийн хандлагыг нандигнаж байгаа бөгөөд энэ харилцааг эрүүл тогтвортой, хурдтай хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе