• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал"-д Азийн ард иргэд илүү анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 16:07:06

Сүүлийн үеийн нийтэлсэн Азийн иргэд болон хэвлэл мэдээллийн дээд зиндааны судалгааны дүнд харуулснаар, "Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал" бол Азийн ард иргэдийн анхаарал тавьж буй хамгийн чухал асуудал хэмээн хүмүүсийн 40-өөс дээш хувь нь үзсэн байна.

Уг тайланг Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит чуулганы "хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал" саяхан нийтэлсэн юм. Тайланд, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Азийн бүс нутгийн байгаль орчин, цаг уурын асуудал бол Азийн иргэдийн анхаарал хандуулж буй чухал асуудал хэмээн хүмүүсийн 30-аас дээш хувь нь үзжээ.

Санал асуулгын дүнд, Азийн иргэд бусад орны түүх соёл, үндэстний зан заншлыг маш их сонирхдог байна. Үүнээс гадна, нэгдмэл, зохицуулах байгууламж, солилцоо хамтын ажиллагааны хэвлэл мэдээллийн тавцан байгуулах нь Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага хэмээн Азийн иргэд болон хэвлэл мэдээллийнхний 30-аас дээш хувь нь үзсэн байна.

"Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал"-ыг Хятадын Олон Улсын Радио, Бө-Аогийн Азийн Чуулга Уулзалт, Хятадын Олон Нийтийн Дипломат Харилцааны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг бол 2017 оны бага хуралд 15 орны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид оролцон, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм, салбарын нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцож байна.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе