• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британид болсон террорист халдлагад Хятадын нэг иргэн хөнгөн шархаджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 17:28:08

23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Хятадын нэг иргэн Лондонд болсон террорист халдлагад өртөж, хөнгөн шархадсан байна. Хятадын тал хэргийн ахицад нягт анхаарал хандуулж, арын үйл хэргийг зохицуулах болно гэжээ.

Орон нутгийн цагаар 22-ны үдээс хойно, Их Британийн парламентын ойролцоо террорист халдлага гарч, 5 хүн амь насаа алдаж, 40 гаруй шархадсан байна. Хятад улсын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян нар Их Британид эмгэнэлийн цахилгаан илгээсэн юм.

Хуа Чүнь-Ин: Их Британид болсон террорист халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж, нас барагсдын ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байна гэжээ. Хятад улс ямарваа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэх бөгөөд Их Британитай хамт терроризмын заналхийллийг туулж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаална гэжээ.

\Ренчинсоо\   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе