• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Том оврын эдийн засгийн цогцын эрчим хүчний бүтцийг өөрчлөх олон сорилттой тулгарна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 10:06:43

"Бичил, жижиг эдийн засгийн цогц нь үндэсний эрчим хүчний аюулгүй, хэмнэлттэй, байгаль орчинд халгүй системийг байгуулах нь харьцангуй давуу талтай бөгөөд энэ талаар улам давамгайлж байгаа бол том оврын эдийн засгийн цогцын эрчим хүчний бүтцийг өөрчлөн сайжруулахад олон сорилт тулгарах болно" гэж Дэлхийн эдийн засгийн форумоос 22-нд нийтэлсэн тайландаа тэмдэглэжээ.

"2017 оны дэлхийн эрчим хүчний бүтцийн амжилтын индекс" нэртэй уг тайланд аюулгүй байдал, эдийн засгийг ахиулах хүчин чадавх, хүрээлэн буй орчны тогтвортой байдал зэргээс дэлхийн 127 эдийн засгийн цогцын эрчим хүчний бүтэц, хангамжийн хүчин чадалд үнэлгээ хийж, нэрсийн жагсаалт гаргасан бол Швейцар, Норвеги, Швед эхний гуравт орж, Хятад улс 95-д жагсжээ.

Тайланд, хэрвээ бодлогын хэрэгжилт сайн байвал жижиг оврын хөгжингүй эдийн засгийн цогц хүндрэл бэрхшээлийн ард гарч, эрчим хүчний бүтцийн өөрчлөлт хийж болно. Харин том оврын эдийн засгийн цогц хатуу сорилттой тулгарна. Өнгөрсөн онтой харьцуулбал Америк, Хятад, Орос, Япон, Энэтхэг зэрэг эрчим хүчний хэрэглээ ихтэй улс орнууд энэ оны жагсаалтад дээгүүр орох хурд нь удааширсан буюу жагсах байрлал нь доошилж эхэлсэн гэв.

Тайланг боловсруулахад ашигласан 18 үзүүлэлтээс Хятад улс "эрчим хүчний импортын олон талт чанар" хэмээх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн ч "цахилгаан станцын нүүрстөрөгчийн гаргалт", "PM 2.5-ын хэмжээ" зэргийг багасгах орон зай их байгаа юм байна. Мөн Хятад улс маш их хүндрэл бэрхшээлийг туулж, эрчим хүчний бүтцийн өөрчлөлт хийж, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хэмнэлтэй байдал, байгаль орчинд халгүй байх харилцааг тэнцвэржүүлэхийг зорьж, агаарын бохирдлыг арилгах талаар идэвхтэй арга хэмжээ авч байгааг тайланд тусгасан байна. 

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе