• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн бүсийн хамтын ажиллагаа улам сайн хөгжих юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 16:28:41
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 24-нд Хайнань мужийн Бө-Аод болж байгаа Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны жилийн хуралд оролцох гадаад дотоодын аж ахуйн нэгжийн эзэдтэй уулзах үед, Ази тив бол дэлхийд хамгийн их хөгжиж байгаа мөн хөгжлийн хамгийн их нөөц хүчинтэй нутгийн нэг тул Азийн бүсийн хамтын ажиллагаа улам сайн хөгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Жан Гаоли: Нэгд, энх тайван тогтвортой байдлаа хамтдаа хамгаална. Хоёрт, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг мөрдөнө. Гуравт, нээлттэй, багтаамжтай, тэнцвэртэй, нийтэд хүртээмжтэй байх үзэл баримтлалыг мөрдөж, тал бүрийн хүлээж авч чадах боломжийг бодолцон, бүс нутгийн хамтын ажиллагааг зохицонгуй дэмжинэ. Хятад-АСЕАН, Лань цан жян-Мекон мөрний сав газрын хамтын ажиллагаа, АСЕАН хийгээд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт болон тавцанг гүйцэд ашиглан, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын чадавхийг бүрэн дайчилж, Азийн эдийн засгийн интегралчлалыг дэмжиж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе