• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Наньжингийн хядлагын тухай Хятадын байр суурийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 18:48:39

Япон Наньжингийн хядлагыг тэмдэглэсэн сурах бичгийг өөрчлөхөөр шийдсэн тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, энэ бол маш буруу бөгөөд хариуцлагагүй үйл ажиллагаа юм. Япон түүхийн буруу үзэл ойлголтоор хойч үеийнхдээ яасан ч буруу зүйлийг уламжилж болохгүй гэж найдаж байна гэлээ.

Тэрээр хэлэхдээ, Наньжингийн их хядлага бол Японы милитаризм Хятад улсыг түрэмгийлэх дайны үеэр үйлдсэн ноцтой гэмт хэрэг, гэрч баримт бодитой учраас олон улсад хүлээн зөвшөөрсөн юм гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе