• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн 70 болж өргөжижээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-24 15:28:54
23-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зөвлөл 13 гишүүний шинээр элсэх хүсэлтийг батлан зөвшөөрснөөр нийт гишүүдийн тоо нь 57 байснаас 70 болж өргөжижээ. Мэргэжилтнүүд хэлэхдээ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бүх талын болон багтаамжтай чанарыг олон улс хүлээн зөвшөөрснийг энэ нь харуулж байна гэжээ.

Тус банк 2016 онд байгуулагдсанаас хойш анх удаа шинэ гишүүд элсүүлж байгаа нь энэ юм. Шинэ гишүүдэд Афганистан, Армен, Фижи, Хятадын Хонконг, Зүүн Тимор зэрэг тус бүс нутгийн 5 гишүүнээс гадна Бельги, Канад, Этиоп, Унгар, Ирланд, Перу, Судан, Венесуэл зэрэг бүс нутгийн бус 8 гишүүн байгаа юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дүрэм ёсоор шинэ гишүүнээр элсэхийг хүсэгч энэхүү 13 орон дотоод шаардлагыг хангаж, гишүүнээр элсэх хөрөнгө мөнгөө өгснөөс хойш албан ёсны гишүүн болох болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе