• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗО-ны гадаад худалдааны хэмжээ нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 16:15:58
24-нд Лхасын гаалийн газраас мэдээлснээр, 2017 оны 1-2 сард ТӨЗО-ны гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ 1 тэрбум 271 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.95 дахин нэмэгджээ. Үүнд, экспорт 404 сая юаньд хүрч, өсөлт нь 44.53 хувьд хүрсэн бол импортын нийт хэмжээ 867 сая юаньд хүрч, өсөлт нь 19.46 дахинд хүрч, шинэ оны гадаад худалдааны сайн эхлэлийг бий болгожээ.
 
1-2-р сард, ТӨЗО-ны Балбатай хийсэн худалдааны экспорт импортын нийт хэмжээ 382 сая юаньд хүрсэн нь 37.22 хувиар нэмэгджээ. Экспорт импортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйлээс үзэхэд, 1-р сард ТӨЗО Балба руу 153 сая юаний нэхмэл бараа, хувцас хунар экспортолсон бол ТӨЗО-ны мөн сарын экспортын нийт хэмжээний 54.6 хувийг эзэлжээ.


\Ренчинсоо\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе