• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Австралийн Лейборист Намын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 11:04:01

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 23-ны үдээс өмнө Канберра дахь Парламентын ордонд Австралийн Лейборист Намын дарга Билл Шортентай уулзжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Австралийн олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд аз жаргал авчирч, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжжээ. Хятад, Австралийн харилцааны хөгжил Австралийн олон намуудын дэмжлэгийг олж зөв чиглэл рүү хөгжиж байгааг хараад маш их баяртай байна. Хятад, Австрали дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойн шинэ эхлэл дээр Хятадын тал Австралийн олон салбартай нэг сэтгэлээр хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Билл Шортен хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчян ерөнхий сайд Малколм Турнбуллын албан ёсны хүлээн авалтын үеэр хэлэхдээ, Хятадын талын бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, чөлөөт худалдааг дэмжих, ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх нааштай дохио болсон байна. Австралийн Лейборист Нам Хятадын талын дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулахад гаргасан чухал үүрэг хариуцлагыг магтан сайшааж байгаа бөгөөд Хятадтай байх харилцаа, хамтын ажиллагааг хүндэтгэж, Австрали Хятадын харилцааны хөгжлийг үргэлжлэн дэмжихийн төлөө чармайн ажиллах болно гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе